Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч, Эмир Шейх Ахмад Аль-Сабах Аль-Фахад 6-ны өдөр Синьхуа хорооны сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Бээжин 2008 оны Олимпийн наадмыг амжилттай зохион явуулах нь бүх Азийн ард түмний яруу алдар мөн гэж тэмдэглэжээ.
Бээжингийн Олимпийн наадмыг эрс дэмжихийг тэрээр Азийн бүх улс орон, бүс нутгийн Олимпийн хороодод хандан уриалсан байна.
Бээжинд улс орнууд болон бүс нутгийн Олимпийн хороодын зохицуулах комиссын төлөөлөгчдийн 16-р хуралд оролцож байгаа Эмир Шейх Ахмад Аль-Сабах Аль-Фахад хэлэхдээ, Олимпийн 45 хорооноос бүрдсэн Азийн Олимпийн Зөвлөл бол эв санаа нэгтэй том гэр бүл юм. Түүний харьяан дахь аль ч улс орон бүс нутгийн Олимпийн хороо нь Олимпийн наадмыг зохион явуулах эрх авсан ч, Азийн Олимпийн Зөвлөл эх эцэс хэлбэрэлтгүй дэмжнэ. Энэ бол "Манай бүх Азийнхны үйл хэрэг, түүний амжилт нь бүх Азийн амжилт мөн" гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|