• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 15:50:32    
Лондонгийн цагдаагийн байгууллага Олимпийн ариун галыг дамжуулахыг бусниулахаар оролдсон "Түвдийг тусгаарлах" этгээдийг баривчлав

Синьхуа Агентлаг

      Английн Лондонгийн цагдаагийн байгууллага 6-ны өдөр Олимпийн ариун галыг дамжуулахыг бусниулахаар оролдсон "Түвдийг тусгаарлах" этгээдийг баривчилсан байна. Олимпийн ариун галыг дамжуулахыг бусниулахаар оролдсон "Түвдийг тусгаарлах" этгээдийн жигшүүрт муу үйл ажиллагаанд орон нутгийн бишгүй олон хүн ард туйлын их уур хилэн илэрхийлсэн бөгөөд Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны холбогдох төлөөлөгч үүнийг хатуу зэмлэн буруушаасан байна.

      Орон нутгийн цагаар 6-ны өдрийн үдээс өмнө, Бээжингийн олимпийн бамбарыг Лондонд дамжуулсан байна. Дамжуулах явцад, "Түвдийг тусгаарлах" хэдэн этгээд олимпийн бамбарыг дамжуулах үйл ажиллагааг удаа дараа бусниулахаар оролдсон боловч, Английн цагдаагийн байгууллага энэхүү харш саадыг нэн даруй хориглон зогсоож, олимпийн бамбарыг буухиалах ажлаа амжилттай биелүүлсэн байна.\Буян орчуулж, Баясгалан хянав\