• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 16:26:02    
Бээжингийн Олимпийн наадамд саад хийхийг эсэргүүцэж байгаагаа ОУОХ-ны албаны хүмүүс илэрхийлэв

Синьхуа Агентлаг

      Олон Улсын Олимпийн Хорооны дээд албаны хүмүүс болон гадаад орнуудын их олон удирдах хүн саяхан үг хэлэх юм уу, тойм, мэдэглэл нийтэлж, Бээжингийн Олимпийн наадмыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, Бээжингийн Олимпийн наадамд харш саад зохиохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

      Олимпийн наадмыг зохион явуулах эрхийг Бээжинд өгсөн нь ухаалаг сонголт юм. Олон Улсын Олимпийн Хороо үүнд харамсахгүй байна гэж Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Рогге 5-ны өдөр Сингапурт цохон тэмдэглэжээ. Бээжингийн Олимпийн бэлтгэл ажилд сэтгэл ханамжтай байгаагаа Жак Рогге бас илэрхийлсэн байна. Олон Улсын Олимпийн Хорооны Олимпийн 29-р наадмын зохицуулах комиссын дарга Гейн Вербугген 3-ны өдөр Бээжинд үг хэлж, Бээжингийн Олимпийн наадмыг улс төржүүлэхийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч 2-ны өдөр хэлэхдээ, Түвдийн асуудал бол "биеийн тамир спорттой огт харьцаа холбоогүй улс төрийн асуудал юм", Олон Улсын Олимпийн Хороо бол "биеийн тамир спортын байгууллага болохоор, юм бүхнийг багтаах биш" гэжээ.

      Бээжингийн Олимпийн наадамд харш саад зохиохыг эсэргүүцэж байгаагаа Их Британи, Кампуч, Норвеги, Австрали, Япон, Канад, Испани, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын удирдах хүмүүс ч тус тус илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\