• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 17:17:46    
Бээжингийн Олимпийн бамбар Лондонгоор амжилттай аяллаа

Хятадын Олон Улсын Радио

      Орон нутгийн цагаар 6-ны өдрийн орой, Бээжингийн Олимпийн бамбарын Лондон дахь дамжуулах ажиллагаа өндөрлөж, ариун гал нь тусгай нисэх онгоцоор дараачийн дамжуулах хот Францын Парис орлоо.

     Лондон бол Бээжингийн Олимпийн ариун галын гадаадад дамжуулах ажиллагааны 4-р өртөө юм. Олимпийн бамбар нь орон нутгийн цагаар 6-ны өдрийн үдээс өмнө 10 цаг 30 минутад Лондон хотын баруун хойд хэсэгт байрлаж байгаа Вемблеи биеийн тамирын талбайгаас гараагаа авч, Лондоны 10 дүүргийг дайран нийт 50 км зайд 8 цаг аялсан нь Бээжингийн Олимпийн бамбарын хилийн чанад дахь хотод хамгийн хол зам туулсан нь болох бөгөөд Олимпийн бамбар буухиалагч нийт 80 хүн уг дамжуулах ажиллагаанд оролцсон байна.

      Мөн өдөр Лондонд их цас орсон боловч мөн л олон зуун мянган хүн гудамжинд гарч, Бээжингийн Олимпийн ариун галыг угтан хүлээсэн байна. Ариун гал хүрсэн газар бүхэнд уран сайхны тоглолт болон баярын арга хэмжээнүүд зохиож байв. Английн ерөнхий сайд Гордон Бровн нь Довнин гудамжин дэх ерөнхий сайдын ордныхоо дэргэд Олимпийн бамбар дамжуулах үйл ажиллагааг сонирхон үзэж, Анне гүнж ч барианы газрын баярын ажиллагаанд оролцсон байна.\Буян орчуулж, Баясгалан хянав\