• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-08 14:07:38    
Олимпийн бамбарыг Сан-Франциско хотод дамжуулах ауюлгүйн байдлыг батлана

Жун Шин Агентлаг

     Америкийн Төрийн Департаментын төлөөлөгч Сеан Мкормак 7-ны өдөр Вашингтонд хэлэхдээ, Америк арга хэмжээ авч байгаад энэ долоо хоногт олимпийн бамбарыг Америкийн Сан-Франциско хотод дамжуулах аюулгүйн байдлыг батлах болно гэжээ.

     Тэрээр хэвлэлийнхэний асуусан Францын Парист олимпийн бамбарыг дамжуулах явцад "Түвдийг тусгаарлах" этгээдүүд хөндлөнгөөс оролцсон хэргийн тухай хариулах үе хэлэхдээ, Америкийн Төрийн департамент өнөө Сан- Франциско хотын орон нутгийн албаны хүмүүстэй хамтран ажиллаж, олимпийн бамбарыг Сан- Франциско хотод дамжуулах арын алба болон аюулгүйн байдлыг батлахыг дэмжиж байна. Америкийн Төрийн Департамент Сан-Франциско хотын гаргасан бүх чармайлтыг дэмжихэд бэлэн байна гэжээ.

     Төлөвлөгөө ёсоор Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг тухайн орон нутгийн цагаар 9-ний өдөр Сан- Франциско хотод дамжуулах юм байна. Уг хот нь Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Хойд Америкт дамжуулах чухал хотуудын нэг нь юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Буян хянав\