• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-08 17:33:16    
Ж.Буш Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёослолд оролцох болно

Синьхуа Агентлаг

     Ерөнхийлөгч Ж.Бушийн Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох төлөвлөгөө өөрчлөгдсөнгүй гэж Америкийн Цагаан ордны төлөөлөгч Тони Фратто 7-ны өдөр дахин нотлов.

     Тэрээр Цагаан ордны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн засгийн газар энэ асуултад олон удаа хариулсан, хариулт шинэ өөрчлөлтгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, Америкийн баг тамирчид ч тогтсон хугацаандаа Бээжингийн Олимпийн наадамд оролцох болно гэжээ.

     Энэ оны 2-р сарын 26-ны өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс Хятадад айлчлах үед, Бээжингийн Олимпийн наадмыг улс төржүүлэхийг Америкийн тал эсэргүүцэж байна, Ерөнхийлөгч Ж.Буш болон түүний гэр бүлийнхэн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохыг хүсэн хүлээж байна гэж илэрхийлсэн юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав\