Энэтхэг, Африкийн чуулга уулзалтын тэргүүн нарын анхны бага хурал 8-ны өдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болов. Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синг, Африкийн 14 орны удирдагч, Африкийн Холбооны Комиссын дарга Конаре тэрчлэн Африкийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зарим удирдагч нээлтийн ёслолд оролцсон байна.
Хоёр хоног үргэлжлэх энэ хурлаар Энэтхэг, Африкийн хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, Энэтхэг, Африкийн уламжлалт түншлэлийн харилцааг хэрхэн гүнзгийрүүлэх асуудлыг голдуу авч хэлэлцэх юм байна.
Энэтхэг, Африк хоёр эрчим хүч, уул уурхайн нөөц баялаг тэрчлэн хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллах зэрэг нь бага хурлын гол хэлэлцэх асуудал болсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав\
|