• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 15:51:12    
Бээжингийн олимпийн ариун галыг Аргентин дахь буухиа дамжуулах ажиллагааны бэлтгэл цэгцрэв

Хятадын Олон Улсын Радио

     Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын дарга Маурисио Макри орон нутгийн цагаар 8-ны өдөр хэлэхдээ, Буэнос-Айрес хотын засгийн газар нь Аргентинд анх удаагаа болох олимпийн ариун галын буухиа дамжуулах ажиллагааны бэлтгэл ажлыг гүйцэд сайн хийгээд байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн хүлээж байна гэжээ.

     Бээжингийн олимпийн ариун галын Аргентин дахь буухиа дамжуулах ажиллагаа нь энэ сарын 11-ний өдрийн үдийн хойно Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болно. Төсөөлөхөд уг ажиллагаа 4 цаг хагас үргэлжилж, Буэнос-Айрес хотын гол гол хуучин дурсгалт газраар өнгөрөх бөгөөд 15 км замналыг туулах юм байна. Нийт 80 буухиач оролцох үүрэгтэй ажээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\