• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 10:58:36    
Олимпийн наадмын ариун гал дамжуулах ажиллагааг харшилж байгаа үйл хэргийг буруушааж байна

Синьхуа Агентлаг

      Бээжингийн Олимпийн наадмын ариун гал дамжуулах ажиллагааг харшилж байгаа үйл хэргийг Япон, Орос, Унгар, Франц зэрэг улс орнуудын албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн өдрүүдэд зэмлэн буруушааж, Бээжингийн Олимпийн наадамд харш саад зохиохыг эсэргүүцжээ.

     Оросын Ерөнхий сайдын орлогч Василий Иванович Жуков 8-ны өдөр хэлэхдээ, Олимпийн наадам бол олон улсын том үйл хэрэг мөн. Олимпийн наадамд харш саад зохиохыг Орос эсэргүүцнэ гэжээ.

     Бээжингийн Олимпийн наадам бол биеийн тамирын өргөн их цуглаан юм. Бүх дэлхийн ард түмэн түүний амжилтад хүрэхийг хүсч байгаа юм. "Хүчирхийллээр эсэргүүцэл илэрхийлэх нь баярлууштай хэрэг биш" гэж энэ утгаар нь хэлж болно гэж Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Мачимура Нобутака 8уны өдөр тэмдэглэжээ.

     Японы Гаадад хэргийн сайд Комура Масахико хэлэхдээ, "Хүчирхийлэл сайн биш", "ямар байсан ч ариун гал дамжуулахыг хүчирхийллээр харшлахыг сайшаахгүй" гэжээ.

     Унгарын төрийн нарийн бичгийн дарга Елберт Габор 8-ны өдөр хэлэхдээ, Ямар хэрэг гарсан ч, Унгарын Олимпийн төлөөлөгчид болон Пара-Олимпийн төлөөлөгчид Бээжингийн Олимпийн наадам болон Пара-Олимпийн надамд тус тус оролцоно гэлээ.

     Францын "Европын мэдээ" сонин 8-ны өдөр өгүүлэл нийтэлж, Олимпийн хүсэл мөрөөдлийн чухал нэгэн зарчим бол улс төрийн тогтолцоо, үзэл ухамсрын хэлбэр, соёлын уламжлал болон арьстан ястны ялгааг алгассан явдал юм. Биеийн тамирын хөдөлгөөнийг улс төржүүлэх нь Олимпийн үзэл санаанаас няцсан хэрэг мөн гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\