Орон нутгийн цагаар 9-ний орой Бээжингийн олимпийн бамбарыг авч яваа тусгай нисэх онгоц энэ удаагийн хилийн чанадын буухианы 7-р өртөө--Аргентины нийслэл Буенос- Айрес орохоор Америкийн Сан-Францискоос хөөрлөө.
Орон нутгийн цагаар 9-ний орой, хоёр дахь буухианы хүн бамбарыг авсны дараа аюулгүйн шалтгаанаас бодолхийлж Сан-Францискогийн тал бэлтгэл шугамаар дамжуулахаар шийдэв. Бэлтгэл шугам нь уулын тогтсон шугамаас хагасаар ойр юм. Америкийн талыг хүндэтгэх үүднээс Бээжингийн олимпийн бамбарыг авч яваа ангийнхан шугам өөрчлөхийг зөвшөөрч, бамбарын буухиа Сан-Францискод амжилттай дууссан байна.
11-ний өдөр Бээжингийн олимпийн бамбарыг буухиалах ажиллагаа Буенос-Айрест явагдана. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|