• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-11 10:49:13    
Олимпийн наадмыг харшлахыг гадаад орнуудын засгийн газар болон удирдах хүмүүс эсэргүүцэж байна

Синьхуа Агентлаг

      Гадаад орнуудын засгийн газар болон чухал удирдах хүмүүс сүүлийн үед үг хэлцгээж, 2008 оны Бээжингийн олимпийг эсэргүүцэн хориглохыг эсэргүүцэж, олимпийг улс төржүүлэхийг эсэргүүцсэн байна. Бразилийн хүний эрхийн асуудал эрхэлсэн тусгай нарийн бичгийн дарга Паол Ваннучи 9-ний өдөр Бразилийн хүний эрхийн тунхаг нийтлэгдсэн 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаан дээр үг хэлж, Бразили олимпийн наадмыг эсэргүүцэн хориглохгүй, учир нь олимпийн наадам бол даяан дэлхийн өргөн цуглаан болох тул юм гэжээ. Олимпийн наадам энхийг санаачилж, дэлхийн олон орны яриа хэлэлцээгээр мөргөлдөөнийг зохицуулахад тустай юм гэж тэрээр бас онцолсон байна.

     Шинэ Зеланди Бээжингийн олимпийн наадмыг эсэргүүцэн хориглохгүй, Олимпийн наадамд оролцох Шинэ Зеландийн тамирчид Бээжингийн олимпид сайн амжилт бүтээхийг манай орны хүн ард маш их хүсэн эрмэлзэж байна гэж Шинэ Зеландийн ерөнхий сайд Хелен Елизабет Клак 9-ний өдөр Хятад улсад хийсэн айлчиллаа дуусгасны дараа хэлсэн байна.

     Германы экс канцлейр Шмит, Английн ерөнхий сайдын ордны төлөөлөгч нар ч 9-ний өдөр үг хэлж, Бээжингийн олимпийн наадмыг хориглохгүй гэж хэлсэн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\