Аргентины Ерөнхийлөгч Кристана. Фернандес орон нутгийн цагаар 10-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын ариун галыг Буэнос-Айрест дамжуулах ажил лавтай амжилттай болно. Үүний зэрэгцээ Бээжингий олиимпийн наадам амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна гэжээ.
Мөн өдөр Кристана. Фернандес Ерөнхийлөгчийн ордондоо Хятадаас Аргентинд суугаа элчин сайд Зэн Гантай уулзах үедээ ингэж хэлсэн байна.
Кристана. Фернандес хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын ариун галын 11-ний өдөр Буэнос-Айрест дамжуулах буухиа нь хоёр ард түмэн хоорондын ойлголцлогыг цаашид гүнзгийрүүлж, энх тайван найрамдлыг уламжлах юм. Олимпийн ариун гал анх удаагаа Аргентинд ирж байна.
Аргентины ард түмэн энэхүү олдомгүй аз тохиолоо тун их эрхэмлэн нандигнаж байгаа юм. Аргентины засгийн газар нь ариун галыг дамжуулах буухиа саадгүй болоход бүх талын тус дэмжлэг үзүүлэ гэжээ.
Кристана. Фернандес хэлэхдээ, Бээжингийнхэн дорно дахины соёлын өвөрмөц онцлог бүхий Олимпийн наадам зохион явуулахыг би хүсэн ерөөж байна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|