Францын Парисын 6-р их сургуулийн профессор Ричард Коннор саяхан Хятадын Шинжлэх ухааны академийн Академич, Нань кай их сургуулийн профессор Гэ Мө линьд захидал ирүүлж, олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг зориуд харшлан эвдсэн "Түвдийг тусгаар тогтнуулах" этгээдийн үйл ажиллагааг хатуу зэмлэн буруушаажээ.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн үе Лондон болон Парист Хятадыг эсэргүүцэн, Олимпийг эсэргүүцсэн хүмүүст би маш уур хилэн төрж байна. Олимпийн бамбар дамжуулахыг харшлан эвдсэн явдал бол маш бүдүүлэг үйл ажиллагаа, олимпийг эвдэж байгаа нь даруй соёлын эсрэг, соёл иргэншлийн эсрэг, сё суртхууныг улдаа гишигсэн хэрэг мөн гэжээ.
Францын зонхилох тооны ард түмэн тэднийг дэмжихгүй, энэ жигшүүрт үйл ажилагаа нь олимпийн наадмын амжилт төгөлдөр явагдахад харшилж чадахгүй гэдгийг би баталж чадна. 2008 оны Бээжингийн олимпийн наадам асар их амжилтад хүрэхийг хүсэн ерөөе гэж профессор Коннор захидлынхаа төгөсгөлд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|