• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-13 15:35:41    
Олимпийг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна

Синьхуа Агентлаг

     Гадаадын зарим орны улс төрийн салбарын томчуул болон албаны хүмүүс сүүлийн өдрүүдэд, Олимпийн наадмыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж, Олимпийг улс төржүүлэх оролдлого нь эцэстээ ялагдах болно гэж үзсэн бөгөөд Бээжингийн олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг харшилсныг зэмлэн буруушаасан байна.

     Хойд Солонгосын Олимпийн Хорооны төлөөлөгч 12-нд Пхеньянд, зарим тэрс этгээдүүдийн Бээжингийн олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг харшилсныг хатуу зэмлэн буруушааж, энэхүү эвдлэг нь Олимпийн үзэл баримтлалаас няцсан гэж үзсэн бөгөөд энх тайван найрамдал уриан дор Олимпийн үзэл баримтлалыг дэлгэрүүлж байгаа бамбар дамжуулах арга хэмжээг идэвхтэй дэмжнэ гэж илэрхийлжээ.

     Оросын төрийн думын олон улсын ажил хариуцсан газрын дарга Константин Косачев 11-нд, Олимпийг улс төржүүлэх үг яриаг зэмлэн буруушаасан байна.

     Олон улсын олимпийн хорооны хүндэт дарга Самаранч саяхан сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, улс төрийн золилгоор Олимпийг ашиглахыг би эсэргүүцэж байна. Хятад улс олимпийн дараа нэн их нээлттэй болно гэдэгт итгэл төгс байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\