• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-14 09:18:53    
Бээжингийн Олимпийг харшлаж байгааг зарим орны Олимпийн хороо болон тамирчид эсэргүүцэж байна

Синьхуа Агентлаг

      Бээжингийн Олимпийг харшлаж байгааг эсэргүүцэж, Олимпийн бамбар дамжуулах ажиллагааг хүчээр харшлаж байгааг эсэргүүцэж, Бээжингийн Олимпид тамирчдаа томилон оролцуулна гэж Куба, Канад, Франц, Польш зэрэг орнуудын Олимпийн хороод болон тамирчид саяхан илэрхийлсэн байна.

      Кубын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жосе Рамон Фернандез 12-нд Гаванад: Бээжингийн Олимпийг харшлах ямар ч оролдлогоос Куба татгалзаж, ямар ч дарамтгүй байдалд Олимпийн наадмыг зохион байгуулах Хятадын эрхийг хамгаална гэж тэмдэглэжээ.

      Олимпийг улстөржүүлэхийг эсэргүүцнэ, Олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг "Түвдийг тусгаар тогтниулах" этгээдүүд хүчээр харшлаж байгаад уур хилэн төрж, зэмлэн буруушааж байна гэж Канадын Олимпийн хорооны албан тушаалтан болон тамирчид ч илэрхийлж байна.
\Баясгалан орчуулж, Буян хянав\