Бээжингийн Олимпийн бамбарыг орон нутгийн цагаар 13-нд Танзанийн Дар-Эс-Саламд амжилттай дамжууллаа.
Дар-Эс-Салам бол Бээжингийн Олимпийн бамбарыг гадаадад дамжуулж байгаа 8 дахь өртөө юм. Энэ арга хэмжээ нь 5 км газарт 2 цаг явагдаж, 80 бамбарчин оролцсон ба эхний ээлжинд Танзанийн батлан хамгаалахын сайд Хон.Мухаммед Сейф Кхатиб дамжуулж, эцсийн ээлжинд НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга, Танзани нутагтай хатагтай Проф.Анна дамжуулжээ. Танзанийн дэд ерөнхийлөгч Али Мохамед Шеин ч энэ арга хэмжээг эхлүүлэх ёслолд оролцжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|