• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-14 11:05:19    
Бээжингийн Олимпийн бамбар Оманы нийслэл Маскатад хүрчээ

Хятадын Олон Улсын Радио

      Орон нутгийн цагаар 14-ний өглөөний 5 цаг 20 муниудад, Бээжингийн Олимпийн бамбар дамжуулж яваа тусгай нисэх онгоц Танзанийн нийслэл Дар-Эс Саламаас Оманы нийслэл Маскатад хүрч, гадаадад бамбар дамжуулахын 9 дэх өртөөний арга хэмжээгээ эхлүүлсэн байна.

     Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч дарга Лю Жин минь Олимпийн ариун галыг авч онгоцноос буухад, Оманы Спортын сайд бөгөөд Оманы Олимпийн хорооны дарга Али Бин Масауд болон Маскатын бамбар дамжуулах арга хэмжээний ерөнхий зохицуулагч, Оманы Олимпийн хорооны орлогч дарга Хабиб Маки угтан авсан байна.

      Бамбар дамжуулах арга хэмжээ орон нутгийн цагаар 14-ний үдээс хойшийн 5 цагт эхлэх юм байна. Оманы бүх иргэд уламжлалт хувцсаа өмсөж бамбарыг угтах юм байна.

      Маскатад бамбар дамжуулах арга хэмжээ дууссаны дараа Бээжингийн Олимпийн бамбар Пакистаны нийслэл Исламбадад хүрэх болно. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\