• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-15 10:02:31    
Олимпийг улстөржүүлэхийг Их Британи эсэргүүцэв

Синьхуа Агентлаг

      Олимпийг хориглох нь бүрмөсөн буруу юм. Олимпийг улстөржүүлэхийг Их Британий тал эсэргүүцэнэ гэж Хятадад ирж Хятад, Их Британий эдийн засаг санхүүгийн яриа хэлцэлд оролцож байгаа Их Бримтаний ерөнхий сайдын тусгай төлөөлөгч, Сангийн сайд Алистайр Дарлинг 14-ний өдөр Бээжинд илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Их Британий ерөнхий сайд Гордон Броун Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслолд оролцох болно. Хятад улс олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг хүсэж байна гэжээ.

      Дарлинг Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингөүтэй уулзах үед ингэж илэрхийлжээ.

      Дай Бингөү түүнд саяхан Лхаст болсон хүнд ноцтой хүчирхийллийн гэмт хэргийн үнэн байдал болон асуудлын мөн чанарыг танилцуулж, Хятадын Засгийн газрын зарчимт байр суурийг тодорхойлон өгүүлжээ. Түвдийн үйл хэрэг бол хятадын дотоодын үйл хэрэг мөн. Түвдийг тусгаар тогтнуулахаар оролдох ямарваа шаардалгыг Их Британи эсэргүүцнэ гэж Дарлинг илэрхийлжээ. \ Гэрэлт орчуулж, Буян хянав\