• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 11:09:06    
Бээжингийн олимпийн ариун гал Исламбадад хүрчээ

Хятадын Олон Улсын Радио

      Орон нутгийн цагаар 16-ны өглөөний 0 цаг 25 минутад Бээжингийн олимпийн ариун галыг тээсэн тусгай нисэх онгоц Пакистаны нийслэл Исламбадад хүрэлцэн очиж, Бээжингийн олимпийн бамбарыг хилийн чанадад дамжуулах ажиллагааны 10-р өртөөний ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ нь мөн Исламбад анх удаагаа Олимпийн ариун галыг угтан авч байгаа болно.

      Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Жян Шяо юй Олимпийн ариун галыг өргөн онгоцноос буулаа. Пакистаны Олимпийн хорооны дарга Сейд Ариф Хасан болон Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Лөү Жаохүй нар угтах ёслолд оролцсон байна.

      Олимпийн бамбарыг дамжуулах ажиллагааг орон нутгийн цагаар 16-ны үдээс хойш 4 цагт эхлүүлэх болно. Пакистанд бамбар дамжуулах ажиллагаанд 65 буухиач оролцох юм байна.

      Исламбадад Олимпийн бамбар дамжуулах ажиллагаа дууссаны дараа Бээжингийн олимпийн ариун гал 16-ны орой тэндээс дараагийн дамжуулах өртөө болох Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели руу мордох болно. \Гэрэлт орчуулж, Буян хянав\