• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 11:42:16    
Бээжингийн Олимпийг харшлах нь сайн дүнтэй болохгүй юм гэж гадаадын зарим зүтгэлтнүүд үзэж байна

Синьхуа Агентлаг

      Орос, Индонез, Сингапур зэрэг орнуудын зарим зүтгэлтнүүд саяхан үг хэлж, Түвдийн асуудлыг ашиглан Бээжингийн Олимпийг харшлан саатуулах гэж оролдох нь сайн дүнтэй байж чадахгүй юм гэж тэмдэглэжээ.

     Оросын Шинжлэх ухааны хүрээлэнгийн алс дорнодын судалгааны газрын мэргэжилтэн Алехсандер Ларин саяхан хэлэхдээ: Өрнөдийн зарим улс төрчид Бээжингийн Олимпийн нээлтэд ороцохгүй нь Олимпйин үзэл санаанд яасан ч нөлөөлөхгүй, тэд олон улсын Олимпийн спортын өргөн цуглаанд нөлөөлж чадахгүй юм гэжээ.

      Индонезийн баруун Азийн олон улсын стратегийн судалгааны төвийн удирдах комиссын орлогч дарга Вананди 14-нд хэлэхдээ: Түвдийн асуудал нь Бээжингийн Олимптой огт холбоогүй. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй. Улс төрийн асуудлаар Бээжингийн Олимпийг харшлахыг би эсэргүүцнэ гэжээ.\Баясгалан орчууж, Буян хянав\