Бээжингийн Олимпийн бамбарыг 17-ны үдээс хойно, Энэтхэгийн нийслэл Шинэ Делид дамжуулах үйл ажиллагааг эхлүүлэхээр тогтсон юм. 16-ны орой, Энэтхэгийн Олимпийн Хороо бамбарыг Шинэ Делид дамжуулах төслийг нийтэлсэн байна. Үүний зэрэгцээ бамбар дамжуулах үүрэг хариуцсан бамбарчид ч Бээжингийн Олимпийн бамбарыг дамжуулах сэтгэгдэл болон Бээжингийн Олимпийн наадмыг хүсэн хүлээж байгаа сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Хэвлэлийн бага хурал дээр, Энэтхэгийн Олимпийн Хорооны дарга Калмади гадныхны анхаарлыг татаж байгаа аюулгүйн асуудлын тухай итгэл дүүрэн хэлэхдээ, Энэтхэгийн засгийн газар болон Олимпийн хороо аливаа арга хэмжээг авч байгаад Олимпийн бамбарыг Шинэ Делид аюулгүй дамжуулахыг батлах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
1 2
|