Орон нутгийн цагаар 18-ны өглөөний 2 цаг гарангийн үед Бээжингийн олимпийн бамбарыг тээсэн тусгай онгоц Энэтхэгийн нийслэл Шинэ Делиэс Тайландын нийслэл Бангкок хүрч, бамбар дамжуулах энэ арга хэмжээний 12 дахь өртөөгийн үйл ажиллагаа эхлэв.
Энэ бол Бангкок анх удаагаа олимпийн бамбарыг угтаж байгаа юм байна. Бамбар угтах ёслол Бангкокийн ойролцоох Дуанмунгийн агаарын цэргийн нисэх онгоцны буудалд боллоо.
Бамбар дамжуулах ёслол орон нутгийн цагаар 19-ний өдрийн 15 цагт эхэлж, Бангкокийн хятад хотхноос гараа авч, Тайландын үндэстний соёлын онцлогтой газруудаар дамжин өнгөрөх бөгөөд бамбар буухиалах арга хэмжээ дууссаны дараа уран сайхны тоглолт болох юм байна.
Бамбар дамжуулах буухиа арга хэмжээнд 80 хүн оролцох бөгөөд олимпийн бамбарыг 10 км замд дамжуулах ажээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|