• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-18 17:38:52    
Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах талаар ахиц хийлээ гэж Райс хэлжээ

Синьхуа Агентлаг

      6 талт хэлэлцээний хүрээнд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах талаар ахиц хийсэн боловч, оршсоор байгаа сэжигтэй асуудалд хянуур хандах шаардлагатай байна гэж Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолееза Райс 17-ны өдөр тэмдэглэжээ.

      Ваншингтон хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Райс 6 талт хэлэлцээний механизмийн гүйцэтгэж байгаа асар их үүргийг өндрөөр үнэлж, иймэрхүү хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох явцыг ахиулах, цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлэх талаар хэлэлцээний талуудыг нийтлэг ойлголтонд хүргэсэн байна гэж тэмдэглэжээ.

      Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөө орхих ажилд оршиж байгаа асуудлыг Райс тодруулж өгүүлсэнгүй. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзвэл, ойрын хугацаанд Хойд Солонгос руу албаны хүмүүсээ илгээж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөө бүх талаар мэдүүлэхтэй холбогдуулан сүүлчийн хэлэлцээ хийх болно. Уг хэлэлцээ нь урагштай болох юм бол, өгнө гэж амлаад удаж байгаа цөмийн хөтөлбөрийн жагсаалтаа Хойд, Солонгос энэ сарын эцсээс өмнө гүйцээх боломжтой юм байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\