17-ны үдээс өмнө, Иракийн Дияла мужийн нэг тосгонд оршуулгын ажиллагаа болох үеэр, амиа золиосолсон дэлбэрэлт гарч, татаж хэлэхэд 33 хүн эндж 30 хүн шархадсан байна гэж Иракийн цагдаагийн байгууллага 17-ны өдөр тэмдэглэжээ.
Иракийн Салахеддин мужийн цагдаагийн байгууллагын албаны хүн хэлэхдээ, уг дэлбэрэлт нь Дияла муж болон Салахеддин мужийн уулзарт оршдог нэг тосгонд гарчээ. Уг тосгоны иргэд 2 хоногийн өмнө дайралтад өртөж эндсэн орон нутгийн "сэргээлт зөвлөл"-ийн 2 гишүүнийг оршуулах ёслол хийж байсан үед, амиа золиосолсон нэг этгээд биедээ авч явсан тэсрэх бодисоо дэлбэлжээ. Уг зөвлөлийн олон гишүүн дэлбэрэлтэд шархадсан байна гэлээ. Үүнээс өмнө, дэлбэрэлтэд 45 хүн эндсэн гэж зарим мэдээнд дурьдсан байсан юм. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|