Орон нутгийн цагаар 17-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хэлэхдээ, НҮБ болон миний зүгээс Бээжингийн олимпийн наадмыг бүх хүчээрээ дэмжиж, олимпийн наадам болон улс төрийг холбож үзхийг эсэргүүцнэ гэжээ.
Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ил шүүмжлэлийн дээд хэмжээний хуралд оролцсон Хятадын Гадаад харилцааны орлогч сайд Ван И-тэй уулзах үед Бан Ги Мун ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар болон ард түмний дэмжлэг дор, Бээжингийн олимпийн наадам амжилтад хүрч, дэлхийн энх тайван, эв нэгдэл, хамтын ажиллагаа болон улс түмний харилцан ойлголцлыг ахиулахад таатай орчин хангах нь гарцаагүй юм гэдэгт итгэж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам нь Хятадын ард түмний хүсэл мөрөөдөл төдийгүй бас дэлхийн ард түмний хүсэл мөрөөдөл юм. Олон улсын биеийн тамир спортын энэ өргөн их цуглааныг харшлах нь хүний сэтгэлийг олохгүй юм. Бээжингийн олимпийн наадам нь лавтай амжилтад хүрэх болно гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|