Тухайн орон нутгийн цагаар 19-ний өдөр Францын Парис, Германы Берлин, Их Британий Лондон, АНУ-ын Ваншингтон, Лос Анжелес зэрэг газрын хятадчууд болон хятадын харьяат нар их цар хэмжээний энх тайваны жигсаал цуглаан хийж, Бээжингийн олимпийг дэмжиж, Түвдийг тусгаар тогтнуулахыг эсэргүүцэн, олимпийг улс төртэй холбохыг эсэргүүцэн, барууны хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн сүүлийн үед хятадын байдлыг мушгин гуйвуулсан мэдээлэл хийсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
Францад амьдарч байгаа 10 мянга шахам хятадчууд хятадын харьяат, оюутан сурагчид тэрчлэн францын найрсаг хүмүүс Парис хотын өргөн чөлөөнд сүүлийн 20 гаруй жилийн турших хамгийн том цар хэмжээтэй хятадчуудын цуглаан хийж, Бээжингийн олимпийн наадмыг дэмжиж, францын зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн Лхасын 3-р сарын 14-ний хүчирхийллийн үйл хэрэг болон Бээжингийн олимпийг шудрага бусаар мэдээлснийг эсэргүүцсэн байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
1 2 3 4
|