• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-20 16:40:45    
Бээжингийн Олимпийн бамбар Куала-Лумпур орохоор Бангкокоос мордлоо

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн Олимпийн бамбарын Тайландын нийслэл Бангкок дахь ажиллагаа амжилттай дуусаад дараачийн өртөө Малайзийн нийслэл Куала-Лумпур орж улс орнуудыг тойрсон аялалаа үргэлжлүүлэхээр орон нутгийн цагаар 19-ний орой Бангкокоос мордлоо.

     Бээжингийн Олимпийн бамбарын Бангкок дахь дамжуулах ажиллагаа нь Тан рэнь жэ гудамжийн Иаоварат замаас гараа авч Тайландын үндэстний өвөрмөц онцлог бүхий газрууд болох Гранд Палаче, Саннам өргөн талбай, Ардчилсан дурсгалын хөшөө, Кинг Рама 5-рын дурсгалын талбай жич Тайландын одоогийн Вангийн тухлаж байгаа ордонг дамжин 10.4 км аялсан байна. Тайландын 80 бамбарчин Олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаанд оролцов. Мөн өдрын бамбар дамжуулах ажиллагааг Бангкок хотын иргэд халуунаар угтан авчээ. Бамбар дамжуулах ажиллагаа дууссаны дараа, Хятад Тайланд хоёр талынхан Кинг Рама 5-рын дурсгалын өргөн талбайд өргөн их уран сайханы тоглолт гаргаж, Бээжингийн Олимпийн наадамд ерөөл дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн байна.

     Бангкок бол тус удаагийн Олимпийн бамбар дамжуулах ажиллагааны 12-р өртөө болно.\Буян орчуулж, Баясгалан хянав\