Бээжингийн олимпийг хориглохыг эсэргүүцэн Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа Олон орны улс төрчид болон биеийн тамир спортын салбарын зүтгэлтэд сүүлийн өдрүүдэд илэрхийлсэн байна.
Финландын ерөнхий сайд Матти Ванханен 19-ний өдөр Финландын радио компанийн өглөөний телвиз нэвтрүүлэгт оролцож, биеийн тамир спорт болон улс төрийг тусгаар байлгах нь Финландын ямагтын байр суурь юм. Би Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох болно. Бээжингийн олипийг хориглохгүй юм гэж илэрхийлжээ.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны дарга Жосефи Влаттер 19-ний өдөр Бээжинд Бээжингийн олимпийг зохион байгуулах хорооны дарга Лю Читай хэлэлцээ хийж, Бээжингийн олимпийн бэлтгэл ажил амжилтад хүрсэн тухай Лю Чид баяр хүргэж, Бээжин хот олимпийг амжилттай зохион байгуулах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Европын холбооны худалдааны гишүүн Петер Манделсон саяхан Лондонд Их Британи Хятадын худалдааны зөвлөлд үг хэлэх үед Бээжингийн олимпийг хориглох ажиллагааг би дэмжихгүй, учир нь энэ нь европчууд болон хятадчуудын ашиг сонирхолыг хохироох дөдүйгүй ямарч идэвх үйлдэл үзүүлэхгүй юм гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|