• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-21 17:47:54    
АНУ-ын нэрт тамирчид Бээжингийн олимпийн наадмыг хүсэн хүлээж байна

Синьхуа Агентлаг

      Саяхан Чикаго хотод болсон АНУ-ын олимпийн тэмцээнд оролцох тамирчдын хэвлэл мэдээллийнхээнтэй уулзах арга хэмжээн дээр, АНУ-ын их олон нэрт тамирчин Бээжингийн олимпийн наадмыг хүсэн хүлээж байгаа сэтгэлээ илэрхийлжээ.

     АНУ-ын эмэгтэй хөл бөмбөгчин Абби Вамбах хэлэхдээ, бидний зорилго бол хамгийн сайн байдлаар улс орныхоо өмнөөс олимпид оролцож, дэлхийн энх тайван болон олимпийн үзэл санааг бадруулах явдал болно гэжээ.

     Уулзалтын дараа, АНУ-ын "Ворлд Журнал" сонин "Тамирчдын сэтгэлийн үг" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Америкийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл улс төр болон олимпийг холбон ярих боллоо. Гэвч тамирчдын зорилт бол биеийн тамир спортын солилцоо, уралдаан тэмцээн, улс орон болон хувь хүний нэр хүнд болно. Улс төрийн хүчин зүйл олимпид харшлахыг тамирчид хүсэхгүй. Нэн ялангуяа олон жилийн турш хийсэн бэлтгэл дасгал нь талаар болохыг хүсэхгүй байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\