• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-22 11:01:50    
Олимпийн бамбарыг Пхеньянд буухиалууах ажиллагаа бүрэн дүүрэн амжилтад хүрэх болно

Синьхуа Агентлаг

     БНАСАУ-ын Олимпийн хорооны дарга, Биеийн тамир спортын хорооны дарга Пак Хак Сеон 21-ний өдөр Пхеньянд хэлэхдээ, Олимпийн бамбарыг Пхеньянд буухиалуулах ажиллагаа лавтай бүрэн дүүрэн амжилтад хүрэх болно гэжээ.

     Пак Хак Сеон 21-ний өдөр Хятадын элчин сайдын яамд болсон Бээжингийн олимпийн бамбарыг угтах хүлээн авалт дээр хэлэхдээ, Хятад улс Олимпийн наадам зохион байгуулах нь хятадчуудын омогшил төдийгүй, Солонгосчуудыг баярлууж байгаа үйл хэрэг болно. Пхеньянд болох Олипийн бамбарыг буухиалуулах ажиллагаа нь Солонгос Хятадын найрамдлыг эрчимжүүлж, хоёр орны биеийн тамир спортын салбарын солилцоо хамтын ажиллагааг нэн өндөр шатанд хөгжүүлэхэд тус дөхөм болно. Мөн ч Хятад Солонгосын уламжилалт найрамдлыг дэлхий дахинд харуулах болно гэжээ.

     Хятадаас БНАСАУ-д суугаа элчин сайд Лю Шяо мин хэлэхдээ, Олимпийн бамбарыг Пхеньянд буухиалууах нь Хятад Солонгосын уламжилалт найрамдлыг зузаатгах бөгөөд хоёр орны биеийн тамир спорт, соёл зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагааг ахиулах болно гэжээ.

     Олимпийн бамбарыг Пхеньянд буухиалууах ажиллагааг 28-ны өдөр зохион байгуулах болно. Энэ бол Олимпийн ариун гал анх удаагаа Пхеньянд уламжилагдах болно. \Гэрэлт орчуулж, Буян хянав\