• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-23 11:12:38    
Түвдчүүд Энэтхэгд Хятадын эсрэг ямарваа улс төрийн үйл ажиллагаа хийхийг зөвшөөрөхгүй

Синьхуа Агентлаг

      Энэтхэгийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Менон 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Энэтхэг, Хятадын харилцааг Энэтхэгийн засгийн газар маш чухалд үзэж байна, Түвдчүүд Энэтхэгд Хятадын эсрэг ямарваа улс төрийн үйл ажиллагаа хийхийг Энэтхэгийн засгийн газар зөвшөөрөхгүй гэжээ.

      Тэрээр Хятадын Төрийн Зөвлөөлийн гишүүн Дай Бингүөтэй уулзах үед ингэж хэлсэн юм.

      Хятад, Энэтхэгийн харилцааны сайн сайхан хөгжлийн хандашыг Дай Бингүө нааштай үнэлээд, Бээжингийн Олимпийн бамбарыг Шинэ Делид амжилттай дамжуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

      Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Менон илэрхийлжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\