• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-23 18:21:23    
Австралийн олимпийн хороо "Бээжингийн олимпийн наадмыг хориглохыг эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио

      Австралийн олимпийн хороо "Бээжингийн Олимпийн наадмыг хориглох"-ыг тодорхой эсэргүүцнэ гэж Австралийн Олимпийн хорооны орлогч дарга Рон Хавеи саяхан илэрхийллээ.

     Дэлхий дээр өнөөдөр зарим хүмүүс Түвд болон хүний эрхийн асуудлаар шалтаг болгон "Бээжингийн олимпийн наадмыг хориглоно" гэж дэвшүүлсэнд холбогдуулан Хавеи манай радиогийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгч, олимпийн наадмыг хориглох ямарваа оролдлого нь ямарч үр дүнгүй гэж тэмдэглэв.

      Үүнээс өмнө, Австралийн Олимпийн хорооны дарга Ж.Котес бичгээр мэдэгдэл нийтэлж, Австрали Бээжингийн олимпийн наадамд оролцно гэж мэдэгдсэн юм. Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадам нь адил бус үндэстэн ястан, адил бус шашин шүтлэгийн хүмүүс нэг дор цугларч, энх тайван найрамдлын уур амьсгалд шудрага өрсөлдөөн өрнүүлэхийн сайнтай тал нь илхэн харагдаж байгаа юм гэжээ. \Урангоо орчуулж Номин хянав\