• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-23 18:30:13    
Хятадын эсрэг өрнөдийн мушгин гуйвуулсан мэдээлэлд гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэрэгжилнүүд задлалт хийв

Хятадын Олон Улсын Радио

     Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэрэгжилтнүүд сүүлийн өдрүүдэд өгүүлэл нийтлэх юм уу тусгай ярилцлага өгч, Хятадын Түвдэд гарсан " 3-р сарын 14"-ний хэрэг тэрчлэн Олимпийн бамбар дамжуулах эхний үеийн байдлыг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мушгин гуйвуулсан мэдээлэлд тус тус задлан шинжилгээ хийсэн байна.

      Сингапурын "Лянь хэ зао бао" сонины 22-ны өдрийн нийтэлсэн тоймчийн өгүүлэлд тэмдэглэхдээ, өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зөвхөн сөрөг талаас мэдээлэл хийж зөв сайн талыг нь мэдээлэхгнүй байгааг өрнөдийн олон нийт ойлгохгүй байгаа бөгөөд өрнөдийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч өөрийнхөө бодит байдлыг мушгин гуйвуулсан үйл ажиллагаагаа эргэн үзэж эхэлсэн байна гэжээ.

      Германы Гадаад харилцааны нийгэмлэгийн Хятадын асуудлын нэрт мэргэжилтэн Ебэрхад Сандсченедэ сүүлийн өдөр хэлэхдээ, "3-р сарын 14"-ний хэргийн дараа Германы хэвлэл мэдээлийн хэрэгсэл Хятадын талаар бодит байдалд нийцэхгүй мэдээлэл хийсэн явдалд би харамсаж байна гээд, Хятадад үнэн мөнөөр хандахыг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд уриалав. \Номин орчуулж, Урангоо хянав\