Орон нутгийн цагаар 23-ны өглөө, Бээжингийн олимпийн бамбарыг авч явсан тусгай нисэх онгоц Индонезийн нийслэл Жакардагаас Австралийн нийслэл Канберра оров. Канберра бол Бээжингийн олимпийн бамбарыг хилийн чандад дамжуулах арга хэмжээний 14-р өртөө мөн бөгөөд мөн ч Бээжингийн олимпийн бамбарыг Океанид дамжуулах цорын ганц өртөө юм.
Бээжингийн олимпийн бамбар дамжуулах арга хэмжээний ерөнхий командлагч, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны гүйцэтгэгч орлогч дарга Жян Шяо-юй угталгын ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ, олимпийн бамбарыг Канбаррад дамжуулсанд их баяртай байна, Австралид олимпийн наадмыг хоёр удаа зохион байгуулж өнгөрсөн учраас уг арга хэмжээнд ахуулж байгаа "энх тайван, нөхөрлөл, хөгжил" гэсэн олимпийн зориг санааг Австрали нэн илүү ойлгож мэдрэх болно гэдэгт итгэж байна гэжээ.
Төлөвлөгөөний дагуу, олимпийн бамбарыг Канбаррад дамжуулах арга хэмжээ нь орон нутгийн цагаар 24-ний өдрийн 8 цаг 30 минутад эхлэх болно, тухайн үед 80 бамбарчин уг ажиллагаанд оролцож, 15 километрын зайд бараг 3 цаг дамжуулах болно./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|