• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-24 16:22:44    
Сиоичи Иде Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрэхийг ерөөв

Синьхуа Агентлаг

      Япон Хятадын найрамдалын нийгэмлэгийн орлогч дарга Сиоичи Иде тун саяхан Японы Наганод хэлэхдээ, Япон нь өнгөрсөнд Токиогийн Олимдийн наадмын аз тохиолоор эдийн засаг хөгжиж, нийгэм ч тогтвортой болсон юм, Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрч, Хятад улс цаашид хөгжихийг би чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна гэжээ.

      Наганогийн Япон Хятадын найрамдалын нийгэмлэгийн даргын тушаалыг давхар хариуцаж байгаа Сиоичи Иде хэлэхдээ, Японы Токио болон Нагано нь тус тус зуны болон өвлийн Олимпийн наадам зохион байгуулсан юм. Наганог Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг дамжуулах хот болгосонд бид маш яруу алдартай, маш баяртай байна гэжээ.

      Сиоичи Иде хэлэхдээ, Олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаа Европ Америкийн зарим оронд харш саадад учирсан боловч Наганогийн ард түмэн Олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаа саадгүй болохыг хүсэж байна гэжээ. Бээжингийн Олимпийн наадмын ариун гал 26-ны өдөр Нагано хотод дамжуулах болно.\Буян орчуулж, Баясгалан хянав\