• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 15:18:56    
Японы олон салбарын зүтгэлтнүүд Олимпийн ариун галыг угтах бэлтгэлээ сайтар хийж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын Синьхуа хорооны Япон дахь салбарын 24-ний өдөр мэдээлснээс үзвэл, Японы олон салбарын зүтгэлтнүүд Олимпийн ариун галыг угтах төрөл бүрийн бэлтгэл ажлаа сайтар хийгээд байна.

      Японы ширээний теннисчин Фукухара Ай мөн өдрийн бамбар дамжуулагчдын нэг болох юм байна. Олимпийн бамбарчин болсон маань Олимпид оролцсоноос ч илүү азтай санагдаж байна. Олимпийн бамбарыг Нагано хотод дамжуулах ажиллагаа амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна гэж тэрээр хэлсэн байна.

     Нагано хотын Сунроуте зочид буудлын хариуцлагатай хүн танилцуулж хэлэхдээ, ойрын өдрүүдэд Нагано хотын их бага зочид буудал, зоогийн газар хүнээр дүүрсэн байна. Сунроуте зочид буудалд өрөө захиалсан зочдын цөөн бус нь Олимпийн ариун гал дамжуулах ажиллагааг сонирхох санаатай ирсэн байгаа юм гэжээ.

      Нагано хотын Нагоно мужийн Хятадын харьяат нарын ерөнхий эвлэлийн дарга Ван Чаншэн хэлэхдээ, Нагано хотын Хятадын харьяат хятадчуудаас гадна, бусад газрын Хятадын харьяат хятадчуудын байгууллага ч Олимпийн ариун гал дамжуулах ажиллагааг сонирхохоор ирэхээ мэдэгдсэн юм. Бээжингийн олимпийн наадам нь Хятадын тэрбум 300 сая ард түмний үйл хэрэг болох төдийгүй, бүх дэлхийнх юм гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\