Бээжингийн олимпийн бамбарыг 26-ны өглөөгөөс Японы Наганод дамжуулж эхлэв.
Нагано бол Бээжингийн олимпийн бамбарыг хилийн чанадад дамжуулах 16-р өртөө юм. Дамжуулах шугам нь 1998 оны Наганогийн өвлийн олимпийн онцлогыг харуулсан 18.7 ктлометр урт шугам байлаа.
Нагано хотын Наран цэцэг цэцэрлэгт хүрээлэнгээс гараа авч зам дагуу 1998 оны өвлийн олимпийн гулгалтын талбай, мөсөн дээрэх коккойн талбайг дамжин төгөсгөл нь Нагано хотын соёлын төв цэцэрлэгт хүрээлэнд хүрэх болно. 80 хүн бамбарын буухиа ажиллагаанд оролцов.
Наганод дамжуулах ажиллагаа дууссны дараа Бээжингийн олимпийн бамбар Өмнөд Солоносын нийслэл Сеүлд хүрч дамжуулах ажиллагаа үргэлжлэх болно.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|