• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-27 14:41:34    
Бээжингийн олимпийн бамбар Сеүлд хүрлээ

Хятадын Олон Улсын Радио

       Орон нутгийн цагаар 27-ны өдрийн 1 цаг 5 минутад, Бээжингийн олимпийн ариун галыг тээсэн тусгай нисэх онгоц БНСУ-ын нийслэл Сеүлийн Инчеоний олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очсон байна.

       Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Ли Бинхуаи олимпийн ариун галыг өргөн онгоцноос бууж, Хятадаас БНСУ-д суугаа элчин сайд Нин Фүкүй, Сеүд хотын соёлын ажил хариуцсан газрын дарга Жун Нё Сун, БНСУ-ын Олимпийн хорооны Ажил хэргийн байнгын дарга Ким Сан Воо болон БНСУ-д сурч байгаа Хятадын оюутнууд халуунаар угтсан байна.

       БНСУ-ын Сеүлд хот бол Бээжингийн олимпийн ариун галыг дамжуулах 17-р өртөө юм. Бамбар дамжуулах ажиллагаа нь орон нутгийн цагаар 27-ны өдрийн 14 цагт Сеүлд хотын олимпийн цэцэрлэгт хүрээлэгийн энх тайвны талбайгаас эхэлж, 24 км аялаад 19 цаг орчимд төгөсгөлийн цэг болох Сеүл хотын засгийн газрын талбайд хүрэх болно, дараа нь 1 цаг явагдах тэмдэглэх ажиллагааны дараа, олимпийн ариун гал нь 18-р өртөө болох БНАСАУ-ын нийслэл Пхеньянг зорих болно./Хүчит орчуулж, Цэцэн хянав/