• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-27 17:31:09    
Олимпийн бамбар дамжуулахыг БНАСАУ маш чухалд үзэж байна

Хятадын Олон Улсын Радио

       Хятадаас БНАСАУ-д суугаа элчин сайд Лю Шяомин 26-ны өдөр манай радиогийн сурвалжилагчид хэлэхдээ, Ерөний нарийн бичгийн дарга Ким Жун Илын халамжаар нийт БНАСАУ хөдлөлцөв. Бээжингийн олимпийн бамбарыг Пхеньянд дамжуулах арга хэмжээг БНАСАУ маш чухалд үзэж байна гэжээ.

        Пхеньян бол Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах "Эвсэг зохицонгуй аялал"-ын 18-р өртөө юм. Элчин сайд Лю Шяомин хэлэхдээ, энэ бол олимпийн бамбар анх удаагаа Пхеньянд ирэх гэж байгаа бөгөөд мөн олимпийн бамбар анх удаагаа хоёр Солонгосын хооронд дамжуулагдах гэж байгаа болно гэжээ.

        Төлөвлөгөөний дагуу, олимпийн бамбар 28-ны өглөө Сеүлээс Пхеньян хүрэх бөгөөд мөн өдрийн 10 цагаас дамжуулах арга хэмжээ эхлэх юм байна. 80 бамбарчин Пхеньянгийн дамжуулах арга хэмжээнд оролцож, дамжуулах шугам нь нийт 20 км байгаа юм байна.\Цэцэн орчуулж, Урангоо хянав\