Бээжингийн олимпийн ариун галыг өнөөдөр үдээс өмнө БНАСАУ-ын нийслэл Пхеньянд дамжуулж эхэллээ.
Пхеньян бол Бээжингийн олимпийн бамбарын хилийн чанадад дамжуулах 18 дахь өртөө. Мөн олимпийн ариун гал анх удаагаа Пхеньянд ирж байгаа. Олимпийн бамбарыг 20 км-ийн зайд 80 буухиачин 5 цаг гаруй дамжуулна. Нэгдүгээр буухиач нь хөл бөмбөгийн тамирчин байсан одоо 72 насан сүүдэр зооглож байгаа Парк Доо Инг байж, эцсийн буухиач нь БНАСАУ-ын марафон гүйлтийн нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Ким Ил Сунг болно. Хятадаас БНАСАУ-д суугаа элчин сайд Лю Шяо мин 24 дэх буухиачин байх болно.
Пхеньянд дамжуулж дууссаны дараа Бээжингийн олимпийн ариун галыг дараагийн өртөө Вьтенамын Хо-Ши-Мин хотод хүргэх болно. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|