
Орон нутгийн цагаар 28-ны өглөө Бээжингийн ариун галыг тээсэн тусгай нисэх онгоц БНСУ-ын нийслэл Сөүлээс БНАСАУ-ын нийслэл Пхеньянд саадгүй хүрчээ.

Пхеньянгийн оршин суугчид, Хятадаас Солонгост суугаа элчин сайдын яамны ажилтнууд, Солонгост амьдарч байгаа хятадын харьяат жич тэнд сурч байгаа хятад оюутнуудыг оролцуулсан хэдэн зуун хүн нисэх онгоцны буудалд хүрч олимпийн ариун галыг угтан авсан байна.

Бээжингийн олимпийн ариун галыг орон нутгийн цагаар 28-ны өдөр Пхеньянд дамжуулна. Энэ хот олимпийн галыг хилийн чанадад дамжуулах 18 дахь өртөө юм. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|