Орон нутгийн цагаар 28-ны орой Бээжингийн олимпийн ариун галыг тээсэн тусгай нисэх онгоц БНАСАУ-ын нийслэл Пхеньянгаас Вьетнамын нийслэл Хо ши минь хотод саадгүй хүрлээ. Ариун галыг орон нутгийн цагаар 29-ны үдээс хойш хилийн чанад дахь 19-р өртөө болох Хо ши минь хотод дамжуулна.
Хятадаас Вьетнамд суугаа элчин сайд Хү Чянь вэнь, Хятадаас Хо ши минь хотод суугаа ерөнхий консул Шюй Минлян жич элчин сайдын яамны ажилтад, Хо Шиминь хотын биеийн тамир спортын газрын дарга Nguyen Hoang Nang, Вьетнамын олимпийн хорооны орлогч дарга Hoang Vinh Gang болон Вьетнам Хятадын хөрөнгө нийлүүлсэн аж ахуйн нэгжийн ажилтаны төлөөлөгч зэрэг зуу шахам хүн нисэх онгоцны буудалд хүрч олимпийн ариун галыг угтсан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|