• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-01 15:50:50    
Бээжингийн олимпийг гадаадад амьдарч байгаа хятадчууд хятадын харьяат болон гадаадад сурч байгаа хүмүүс баярлан угтаж байна

Синьхуа Агентлаг

      Бээжингийн олимпийн наадмын нээлт болоход зуун хоног үлдээд байгаа үеэр, Бельги, Итали, Египетэд байгаа хятадчууд хятадын харьяат болон гадаадад сурч байгаа хүмүүс янз бүрийн үйл ажиллагаа зохиож, Бээжингийн олимпийн наадмыг угтсан байна.

      Хятадчууд хятадын харьяат болон гадаадад сурч байгаа хятад оюутан 1000 шахам хүн 4-р сарын 29-ны өдөр борооноор Брюссельд цуглаан хийж, Бээжингийн олимпийг дэмжиж байгаа сэтгэлээ илтгэж, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш олсон асар их амжилтыг сурталчилсан байна.

      Италийн Ромд Хятадын харьяатын байгууллага дугуй ширээний хурал хийж, олимпийн нээлт болоход зуун хоног үлдээд байгааг ямар ямар ажиллагаа зохиож тэмдэглэхийг авч хэлэлцээд Бээжингийн олимпийг яаж дэмжихийг ч зөвдсөн байна.

      Египетэд байгаа хятадчууд хятадын харьяат болон тэнд сурч байгаа хятад оюутад ч саяхан Кайрт цогц ажиллагаа зохиож, Бээжингийн олимпийн наадамтай эв санаа нэгтэй байгаагаа гарын үсэг зурж илтгэсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\