Америкийн олон газраас Хятадын харьяат нар, хятад хүмүүс нийт 10 мянга шахам хүн 4-ний өдөр Нью-Йорк хотын төвд энх тайвны цуглаан хийж, Бээжингийн Олимпийн наадмыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хятадын оюутан сурагчдын төлөөлөгч, хятад залуучуудын төлөөлөгчид хүмүүс цуглаан дээр үг хэлж, хятад хүмүүсийн олон нийтийн хэдэн арван байгууллагын хариуцлагатай хүмүүс ч мөн өдрийн цуглаанд оролцсон байна.
Цуглаанд оролцогсод Хятад, Америк хоёр орны төрийн далбаа болон Олимпийн наадмын далбааг өргөж, "Нэг Хятад улс", "Нэг дэлхий, нэг хүсэл мөрөөдөл", "Олимпийг улс төржүүлэхийг эсэргүүцнэ" гэсэн уриа хашгирч, "Журамт цэргийн марш", "Эх орноо дуулъя", "Миний хятад сэтгэл" зэрэг дуунуудыг дуулж, бүх дэлхийн хятад хүмүүсийн энх тайвныг эрхэмлэгч санаа сэтгэлийг илтгэсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|