• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-06 09:42:42    
Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцохыг хүсэн хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио

      Бээжин олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг Румын идэвхтэй дэмжиж, миний бие Бээжин орж олимпийн наадмын нээлтийн ёслол болон Ази, Европын тэргүүн нарын бага хуралд оролцохыг хүсэн хүлээж байна гэж Румын Ерөнхийлөгч Трайан Басеску 5-ны өдөр Бухарестад илэрхийлэв.

      Басеску мөн өдөр УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлиньтай уулзах үедээ ингэж илэрхийлсэн байна. Румын Тайваний асуудлаар нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Түвдийн хэрэг явдал бол Хятадын дотоод хэрэг гэж үзэж байна гэж тэрээр дахин нотлов. Хоёр орны харилцааны тухай хэлэхдээ, Хятадын талтай өндөр дээд хэмжээний улс төрийн хэлхээ холбоо, яриа хэлэлцээгээ цаашид хэвээр байлгаж, ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор учиг болгож, хоёр талын харилцааг тасралтгүй шинэ ахиц хийлгэхэд Румын бэлэн байна гэжээ.

      Жя Чинлинь хэлэхдээ, Хятадын тал Румынтай уламжлалт харилцаагаа нандигнан үзэж, Румынийг найдвартай найз, хамтын ажиллагааны түншээ гэж үзэж байна. Ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо угтах болно. Хоёр тал үргэлж хамтран ажиллаж, Хятад, Румыний харилцааны хөгжлийн шинэ хуудсыг хамтаар сөхөхийг хүсч байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\