Японы засгийн газрын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 6-нд Токио орж, Японд хийх 5 хоногийн төрийн айлчлалаа эхлүүлжээ. Хү Жиньтао дарга энэ айлчлалаа "Урьхан хаврын аялал" гэж нэрлэсэн байна.
Дарга Хү Жиньтао Японы Ханеда нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Япон бол бүр Ази болон дэлхийн чухал гүрэн. Хятад, Японы сайн хөршийн урт хугацааны тогтвортой найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орон болон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх юм. Энэ айлчлалаараа дамжуулан итгэлцлээ нэмэгдүүлэн, найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ирээдүйгээ төсөөлж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг шинэ түвшинд ахиулахаар хамтаар чармайхыг хүсч байна гэжээ. Хоёр талын хамтын чармайлтаар энэ удаагийн айлчлал нь төсөөлсөн зорилтоо биелүүлж чадна гэдэгт итгэж байна гэж тэрээр тэмдэглэжээ.
Тэрээр энэ айлчлалаараа Японы хаан Акихитотай уулзаж, ерөнхий сайд Ясуо Фукудатай Хятад, Японы харилцаа болон харилцан сонирхож байгаа асуудлуудаар саналаа гүнзгий солилцож, Японы олон давхаргын хүмүүстэй өргөнөөр уулзан ярилцах болно. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|