УТЗЗБХ-ын хорооны дарга Жя Чинлинь 5-ны өдөр Румыны сенатад лекц уншиж, Хятад Румыны найрамдлыг улам гүнзгийрүүлэх үнэнч сэтгэлээ илэрхийлсний зэрэгцээ Хятад улс энх тайван хөгжил болон харилцан ашигтай хамтаар хөгжих бодлого баримталж байгааг тодорхойлсон байна.
Тэрээр "Ирээдүйгээ төсөөлж, найрсаг хамтын ажиллагааны сайн сайхан маргаашаа цогцлон байгуулъяа" гэсэн гарчигтай лекц уншихдаа Хятад, Румын хоёр орон тал бүрийн найрсаг хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг нээхийн төлөө улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөж, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлж, олон улсын зохицуулалтыг эрчимжүүлэхийг Жя Чинлинь санал болгосон байна.
Тэрээр мөн өдөр Румыны ерөнхийлөгчтэй уулзсан байна. Бээжингийн олимпийн наадмын амжилтад хүрэхийг Румын нааштай дэмжиж байгаагаа Румыны ерөнхийлөгч илэрхийлээд, Румыны тал Тайваний асуудал дээр нэг Хятадын бодлого хэрэгжүүлж, Түвдийн үйл хэрэг бол Хятадын дотоодын хэрэг мөн гэж үзсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|