Японы засгийн газрын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 6-нд Токио орж, Японд төрийн айлчлал хийн, 5 хоногийн "Урьхан хаврын аялал"-аа эхлүүлжээ.
Энэ бол Хятадын Төрийн тэргүүн 10 жилийн дараа Японд дахин айлчилж байгаа болно.
Мөн өдөр Хү Жиньтао Токиод хүрэлцэн очсоны дараа Хятад Японы стратегийн түншлэлийн харилцааг хэвийн болгоход гарамгай хувь нэмэр оруулсан Японы талийгаач зүтгэлтдийн төрөл төрөгсөд болон хойч үеийнхэнтэй нь уулзасан байна. Хү Жиньтао хэлэхдээ, өнөө Хятад Японы харилцаа түүхийн шинэ үеийг эхлүүлж, хөгжлийн шинэ боломж таз охиолтолд нүүрлэж байна. Японы найрсаг зүтгэлтдийн хойч үе ахмад үеийнхээ яруу алдарыг өвлөн залгамжласныг би маш их баяртайгаар олж харлаа. Хятад Японы найрсаг харилцаанд үргэлжлэн хувь нэмэр оруулахыг хүсч байна гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж Номин хянав\
|