Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны орой Токиод Японы Ерөнхий сайд Фукуда Ясуогийн өөрт нь зориулсан албан ёсны бус оройн дайллагад оролцов. Японд хос хулсны баавгай хангаж хамтран судалгаа өрнүүлэхээр Хятадын Засгийн газар шийдлээ гэж дарга Хү Жиньтао илэрхийллээ.
Хятад, Япон хоёр орны удирдагчид мөн орой хоёр ард түмний найрамдлыг эрчимжүүлэх, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх асуудлыг дотно найрсгаар авч хэлэлцсэн байна. Хятад, Японы сайн хөршийн найрсаг харилцааг эрчимжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд Азийн, цаашилбал дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд ашигтай юм гэж хоёр орны удирдагчид санал нэгтэй үзлээ.
Ерөний сайд Фукуда Ясуо дарга Хү Жиньтаод Японы ард түмний хулсны баавгайд хайртай сэтгэлийг илтгэв. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс Японы ард түмний сэтгэлийг ойлгож байна. Ерөнхий сайд таны энэ явдалд анхаарал тавьж байгааг ч анхааралдаа авсан. Японд хос хулсны баавгай хангаж хамтран судалгаа өрнүүлэхээр Хятадын Засгийн газар шийдлээ гэжээ. \Урангоо орчуулж, хянав\
|