• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 11:38:06    
Хү Жиньтаогийн айлчлалыг Өмнөд Солонгос болон Энэтхэг нааштай үнэлж байна

CRI

      Хятад улсын дарга Хү Жиньтао 6-аас Японд төрийн айлчлал хийж, 5 хоногийн "Урьхан хаврын аялал"-аа эхлүүлсэн юм. Өмнөд Солонгос болон Энэтхэгийн хэвлэлийн хэрэгслүүд саяхан өгүүлэл нийтэлцгээж, Хү Жиньтаогийн "Урьхан хаврын аялал"-ыг нааштай үнэлж байна.

      Өмнөд Солонгосын "Төв сонин" 6-нд өгүүлэл нийтэлж, Хү Жиньтаогийн Японд хийж байгаа энэ удаагийн айлчлал нь Хятад, Японы харилцаанд хаврын урь бялхсан боломж авчрах болно. Энэ удаагийн урьхан хаврын аялал нь Хятад, Японы харилцааны улс төр, эдийн засаг зэрэг олон салбарыг стратегийн харилцан ашигтай харилцаа тийш хөгжүүлж, Хятад, Японы хоёр орон, цаашлаад зүүн хойд Азийн дипломат харилцааны тогтолцоонд өөрчлөлт гаргах болно гэж тэмдэглэжээ.

       Энэтхэгийн Ази агентлагийн тун саяхны мэдээнд тэмдэглэхдээ, Хү Жиньтаогийн Японд хийж байгаа энэ удаагийн айлчлал нь 10 шахам жилийн хугацаанд Хятад улсын даргын Японд хийж байгаа анхны айлчлал юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\